Таны интернэт удаашраад байна уу? Браузерын кэш цэвэрлэх арга
Биднийг интернэтээр ямар нэгэн вэб сайт үзэхэд тус сайтын зураг, баннер, дуу г.м. элементүүд нь бидний компьютерийн хард дискэн дээр түр зуурын файл хэлбэрээр хадгалагддаг бөгөөд үүнийг кэш (cache) гэдэг. Эдгээр файлуудын хэмжээ нь ихсэх тусам таны компьютер гацах муу талтай.
Иймд ихэнх интернэт хэрэглэгчид браузерын кэшээ үе үе цэвэрлэдэг. Арга нь тун энгийн:
1. Хэрэв та Мозилла (Mozilla Firefox) ашигладаг бол:
Control+Shift+Delete товчны хослолыг дарахад Clear All History цонх гарч ирнэ. Cache-ийг чагтлаад Clear Now товчийг дарж кэшээ цэвэрлэнэ.
2. Хэрэв та Хром (Google Chrome) ашигладаг бол:
Control+Shift+Delete товчны хослолыг дарахад Clear Browsing Data цонх гарч ирнэ. Cached images and files-ийг чагтлаад Clear Browsing Data товчийг дарж кэшээ цэвэрлэнэ.
3. Хэрэв та Интернэт Эксплор (Internet Explore) ашигладаг бол:
Control+Shift+Delete товчны хослолыг дарахад Delete Browsing History цонх гарч ирнэ. Temporary Internet files-йг чагтлаад Delete товчийг дарж кэшээ цэвэрлэнэ.