Таны компьютерийн хард дискний багтаамж хэдэн гигабайт вэ
Компьютер нь аливаа мэдээллийг тоон хэлбэрээр хадгалдаг бөгөөд хамгийн бага нэгж нь бит юм. Бит нь хэтэрхий бага нэгж тул амьдрал дээр мэдээллийг Килобайт, Мегабайт, Гигабайт, Терабайт-аар хэмждэг. Жишээ нь:
- Цаг хагас үргэлжлэх бичлэг тааруухан кино - 1,5 GB (өндөр чанартай кино бол 40 GB ч хүрч болно).
- Дунд зэргийн чанартай фото зурган файл - 3 MB.
- 3 минут үргэлжлэх дунд зэргийн чанартай дууны файл - 10 MB.
- Сүүлийн үеийн компьютерийн хард дискний багтаамж хамгийн багадаа - 500 GB байдаг.
KB-ыг MB руу, MB-ыг GB руу, GB-ыг TB руу шилжүүлэхдээ 1024 -өөр хуваана, харин эргүүлээд TB-ыг GB руу, GB-ыг MB руу, MB-ыг KB руу шилжүүлэхдээ 1024 -өөр үржүүлнэ:
1024 Вyte = 1 KB (Kilobyte, Килобайт)
1024 KB = 1 MB (Megabyte, Мегабайт)
1024 MB = 1 GB (Gegabte, Гигабайт)
1024 GB = 1 TB (Terabyte, Терабайт)
Өөрийнхөө компьютерийн хард буюу хатуу дискний багтаамжийг мэдье гэвэл:
My Computer руу ороод, хэрэв таны хард диск хуваагдаагүй бол Local Disk (C) дискэн дээр хулганы баруун товчоо дараад гарч ирэх цэснээс Properties-ийг сонгоход хард дискний багтаамж гарч ирнэ: ягаан өнгөтэй нь ашиглагдаагүй сул зай, харин цэнхэр нь мэдээллээр дүүрсэн хэсэг.
Хэрэв таны хард диск Local Disk (C), Local Disk (D), Local Disk (E) зэргээр олон хуваагдсан бол дээрх аргаар диск бүрийн багтаамжийг үзнэ. Нийлбэр нь таны хард дискний багтаамж юм.